Шууд Chart

Ираны баг АНУ-ыг хожлоо

2017-09-14 16:53:17

Олон улсын волейболын холбооны (ОУВХ)-ны “Дэлхийн аваргуудын цом” тэмцээний хүрээнд энэ өдөр Ази тивийн төлөөлөл Ираны шигшээ баг Олимпийн наадмын 3, дэлхийн цомын 2 удаагийн аварга, дэлхийн аварга АНУ-ын шигшээ багтай 2 дахь тоглолтоо хийлээ. АНУ-ын багийн шилдэг довтлогч Мэттью Андерсон, Тэйлор Сэндер нар энэ өдөр 17 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэн бол Ираны багаас Милад Эбадипоур 18 оноо, Амир Гафоур 15 оноо авчээ. Улмаар энэ өдөр Ираны баг 5 үеийн тоглолтод 3:2-ын харьцаатай АНУ-ын хүчирхэг багийг хожиж, тэмцээний томоохон шуугианыг тарьсан байна. Ингэснээр Ираны баг 2 хожилтой болж, хүснэгтийн тэргүүн байрт ганцаараа 2 хожсон амжилтаараа бичигдэж байна. Тэдний хувьд “Дэлхийн аваргуудын цом” тэмцээний эхний тоглолтдоо Италийн багийг 3:2-ын харьцаатай хожоод байсан юм. Ираны баг дараагийн буюу 3 дахь тоглолтоо Бразилийн шигшээ багтай, АНУ-ын шигшээ баг дараагийн тоглолтоо Францын шигшээтэй хийнэ. 

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Ираны баг АНУ-ыг хожлоо  
Үзсэн: 2716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [103.26.192.xxx] 2017-09-15 06:37
Сэтгэлзуй гэдэг ийм хучтэй

Бидэнтэй нэгдээрэй