Шууд Chart

​Cайн дурын оюутны сургалт боллоо

2017-09-21 19:52:22

НҮБ-ын ЮНЕСКО-гийн 2015 оны Ерөнхий Ассамблейн чуулганы тогтоолоор жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрийг “Олон улсын оюутны спортын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Олон улсын оюутны спортын холбооноос энэхүү санаачлалыг дэмжин, гишүүн холбоод, засгийн газрын байгууллага, дээд боловсролын сургалтын байгууллагуудтай хамтран 2016 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм.

Энэ жилийн 9 сарын 20-ны өдрийг 2016 онд Монгол Улсад зохион байгуулагдсан Дэлхийн оюутны аварга шалгаруулах байт харвааны 11 дүгээр тэмцээн, Азийн оюутны аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн 6 дугаар тэмцээнүүдэд ажилласан сайн дурын ажилтан, оюутнууд болон их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд “ОЮУТНЫ СПОРТ БА САЙН ДУРЫН АЖИЛТАН” сэдэвт сургалт семинарыг "Сити" их сургуулийн хурлын танхимд 09 дүгээр сарын 20-нд амжилттай зохион байгуулж 8 их, дээд сургуулийн 30 гаруй оюутнууд хамрагдлаа.

Сургалтыг Олон Улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) боловсролын хорооны гишүүн, БСШУСЯ-ны дээд боловсролын газрын мэргэжилтэн Х.Батсайхан удирдан явуулж зочноор БСШУСЯ-ны боловсролын газрын мэргэжилтэн Д.Баяр, "Сити" ИС-ийн сургалт, маркетинг хариуцсан захирал М.Мөнхжаргал нар оролцлоо. Сургалтын эхэнд боловсролын хорооны гишүүн Х.Батсайхан Дэлхийн оюутны спортын түүх, ОУОСХ-ны түүх, ОУОСХ-ны тухай, Универсиад наадмын талаархи мэдээлэл, Зуны 29-р Универсиад наадамд Монголын багийн оролцоо, амжилтын талаар мэдээлэл хийсэн.

Энэ оны 7 сард ОХУ-ын Казань хотноо ОУОСХ-ны сайн дурын оюутны сургалтанд хамрагдсан ХИС-ийн 2-р ангийн оюутан Ж.Тамир өөрийнхөө оролцсон арга хэмжээний талаар илтгэл уншиж танилцууллаа. Мөн дараагийн илтгэлийг МОСХ-ны ажилтан Б.Сарантуяа Монгол улсад зохион байгуулагдсан ДАШТ, ААШТ-ний тухай, сайн дурын ажилтны оролцсон байдал, үүргийн талаар ярилцаж, дараагийн тэмцээн, арга хэмжээнд ямар арга туршлагаар ажиллах талаар санал солилцлоо.

Семинарт хүрэлцэн ирсэн зарим оюутнуудөөрсдийн ажилласан тэмцээний талаар ярилцаж, бусад оюутнуудад зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцсан юм. Энэ үеэр МОСХ-ын дэргэд Оюутны комисс байгуулахаар болж Удирдах зөвлөлд саналаа оруулхаар болсон. “Оюутны спорт ба сайн дурын ажилтан” семинарын үеэр МОСХ-оос зохион байгуулсан Олон улсын тэмцээнүүдэд сайн ажилласан “Шилдэг сайн дурын оюутан”-аар Б.Халиунаа, Д.Содцэцэг, О.Ариунзаяа нарыг шалгаруулж өргөмжлөлөөр шагнасан. Хүрэлцэн ирж сургалтанд хамрагдсан нийт оюутнуудад БСШУСЯ, МОСХ-ны “Сертификат” гардуулан өгч, сайн дурын оюутны талаарх мэдлэг, мэдээллийг олгон, тэдний ур чадварыг ахиулсан ур дүнтэй сургалт болжээ.

Ийнхүү олон улсын оюутны спортын өдрийн МОСХолбооноос "Оюутны спорт ба сайн дурын оюутан" сургалтыг оюутнуудын дунд явуулсан бол бусад их, дээд сургууль дээр спортын наадам, тэмцээн, уулзалт, ярилцлага өгөх зэрэг олон төрлийн арга хэмжээ болж Монгол улс 09 сарын 20-ны өдрийн Олон улсын оюутны спортын өдрийг төв, орон нутагтаа өргөн дэлгэр амжилттай зохион байгуулж өнгөрсөн байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

​Cайн дурын оюутны сургалт боллоо  
Үзсэн: 1676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй