Шууд Chart

Ази, Номхон далайн орнуудын тэмцээн өндөрлөлөө

2017-09-26 18:11:12

Ази тивийн болон Номхон далайн бүсийн орнуудын дунд зохион байгуулагддаг футзалын болон чирлидинг буюу хөгжөөн дэмжигч, бүжигчин охидын тэмцээн энэ сарын 18-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. БНХАУ-ын Линву  хотод болсон энэ наадамд Монгол улсаас 33 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцлоо. Өмнө нь энэ наадам 3 удаа футзалын төрлөөр зохиогдож байсан бол энэ жилээс эхлэн хөгжөөн дэмжигч, бүжигчин охидын тэмцээнийг давхар зохион явуулах болсон билээ.


Энэ тэмцээнд оролцсон МУИС-ийн Хөгжөөн дэмжигчд охидын баг 4 төрөлд өрсөлдөж Үндэсний хувцастай үзүүлбэрийн төрлөөр 3-р байрт шалгарч хүрэл медаль хүртэж, цомын эзэд боллоо. Түүнчлэн энэ тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн багийн ахлагч нарын дунд зохион байгуулагдсан үзүүлбэрт Монголын багийн ахлагч М.Номундарь амжилттай оролцож 2-р байрт шалгарч, тусгай шагналын эзэн болжээ.

Наадмын футзалын тэмцээнд 9 орны баг оролцлоо. Монгол улсад сүүлийн жилүүдэд Футзалын спорт эрчимтэй хөгжиж Монголын 20 хүртэлх насны шигшээ баг энэ онд залуучуудын Азийн АШТ-ий шилдэг 8 багийн нэгээр тодроод байгаа билээ. Энэ удаагийн наадамд оролцсон 9 багийн тамирчдаас Монгол улсын баг 6 дугаар байрт шалгарч, энэ тэмцээнд өмнө нь үзүүлж байсан амжилтаа ахиулж чадсан байна. 

Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Ази тивийн оюутны спортын холбоо (АОСХ)-ны дэд ерөнхийлөгч, МУГД, доктор Доржсүрэнгийн Жаргалсайхан тус тэмцээнийг АОСХ-ноос томилогдсон үүргийн дагуу удирдан ажиллаж байна.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Ази, Номхон далайн орнуудын тэмцээн өндөрлөлөө  
Үзсэн: 1793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй