Шууд Chart

Э.Тэмүүжин аварга цолоо хамгааллаа

2018-04-15 13:18:48

Пүүл бильярдын 2018 оны УАШТ энэ сарын 7-12-ны өдрүүдэд "Улаанбаатар" их дэлгүүрийн байранд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийт 6 өдрийн турш үргэлжилсэн энэ тэмцээний аваргууд энэ 7 хоногийн пүрэв гарагт тодорсон юм. 9 дэх удаагийн Пүүл бильярдын УАШТ энэ жил 10 бөмбөгтэй төрлөөр зохион бйагуулагдаж, насанд хүрэгчдийн болон залуучуудын гэсэн 2 насны ангиллаар аваргуудаа тодрууллаа. Улсын аваргын тэмцээнд 2 жилийн хугацаанд цуглуулсан чансааны оноогоороо шалгарсан тамирчид мөн эрхийн тэмцээнүүдээс улсын аваргад оролцохоор шалгарсан шилдэг тамирчид өрсөлдсөн юм. 

Улсын аваргын тэмцээний 19 хүртэлх насны залуучуудын ангилалд өрсөлдсөн шилдэг тамирчдаас хагас шигшээ тоглолтод "Шайн" клубын тамирчин Ц.Тайванбат, “Метропүүл” клубын Лувсандоржтой учраа таарч, 7:3-ын харьцаатай хожиж аваргын төлөө өрсөлдөхөөр шалгарсан. Тэгвэл Метропүүл клубын тамирчин Э.Тэмүүжин "Топ-8" клубын тамирчин Б.Батхүүг 7:0-ийн харьцаатай онооны илт давуугаар хожжээ.

Ингэснээр аваргын алтан медалийн төлөөх тоглолтод сүүлийн 2 жил дараалан пүүл бильярдын залуучуудын ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон манай улсын 2 шилдэг залуу тамирчин өрсөлдөхөөр болсон юм. Улмаар дэлхийн залуучуудын АШТ-ий хошой мөнгөн медальт, спортын мастер Э.Тэмүүжин шигшээ тоглолтод 7:4-ийн харьцаатай хожсоноор 2 дахь удаагаа залуучуудын улсын авара боллоо. Залуучуудын ангилалд Г.Лувсандорж, Б.Батхүү нар улсын аваргын тэмцээнээс анхны медалиудаа ийнхүү хүртэж, улсын аваргын тэмцээний хүрэл медалийн эзэд болсон юм.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

Э.Тэмүүжин аварга цолоо хамгааллаа  
Үзсэн: 2668 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй