Шууд Chart

ОУХМ Б.Нарантуяа 7 дахь удаагаа улсын аварга боллоо

2018-04-15 13:25:34

Пүүл бильярдын 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-д эмэгтэйчүүдээс хагас шигшээ шатны тоглолтод улсын 6 удаагийн аварга, ОУХМ Баярсайханы Нарантуяа, 2 удаагийн улсын аварга ОУХМ Баттулгын Уянга нар хоорондоо учраа таарсан нь энэ тэмцээний онцлох тоглолт болсон юм. Пүүл бильярдын УАШТ өмнө нь 8 удаа зохиогдоход энэ 2 тамирчнаас өөр тамирчин алтан медаль хүртэж байгаагүй юм. Энэхүү шийдвэрлэх тоглолт маш өрсөлдөөнтэй болж, 7:5-ын харьцаатай “Эфэс” клубын тамчирчин Б.Нарантуяа өрсөлдөгчөө хожиж, мөнгөн медалийн болзол хангасан юм. ОУХМ Б.Уянга, Б.Нарантуяа нарын хувьд хамтдаа 2017 оны дэлхийн оюутан залуучуудын Универсиад их наадмаас хосын төрөлд хүрэл медаль хүртэж байсан амжилттай.

Ингэснээр Б.Нарантуяа шигшээ тоглолтод “Шайн клубын тамирчин Э.Энхээг 7:4-иийн харьцаатай хожиж, өөрийн амжилтаа ахиулсанаар 7 дахь удаагаа улсын аваргаар тодорлоо. Түүний хувьд 2011, 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад УАШТ-д түрүүлж байсан юм. Мөн сүүлийн 6 жил дараалан улсын аварга болсон өвөрмөц амжилтын эзэн болж байна. Эмэгтэйчүүдээс мөнгөн медалийг "Шайнь" клубын тамирчин Э.Энхээ, хүрэл медалийг мөн "Шайнь" клубын тамчирчин Б.Уянга болон "Метро пүүл" клубын Д.Аззаяа нар хүртжээ.

Нийтэлсэн: О.Сонинбаяр

ОУХМ Б.Нарантуяа 7 дахь удаагаа улсын аварга боллоо  
Үзсэн: 2899 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй