Шууд Chart

Колумбийн баг ялалт байгуулав

2014-06-20 12:30:19

Өнгөрсөн шөнийн эхний тоглолт Колумби, Зааны ясан эрэг улсын шигшээ багийн хооронд болов. Талуудын  аль аль нь эхний  тоглолтдоо ялалт байгуулсан. C хэсэгт нэг, нэг хожилтой тэргүүлж явсан хоёр багийн тоглолт эхний хагаст гоолгүй өндөрлөсөн ч 64 дэх минутад Колумбийн Хамес Родригес, 70 дахь минутад Хуан Квинтера тус тус гоол оруулснаар тооны харьцаа 2:0 болсон.
Тоглолтын хоёр дахь гоолоос гуравхан минутын дараа Зааны ясан эргийн хөлбөмбөгч Жервиньо Колумбийн хаалганд довтолгоо хийж гоолын бөмбөг шигтгэснээр тооны харьцаа 2:1 болгож тоглолтыг өөрчилсөн юм. Ингэснээр хэсгийн эхний тоглолтод Грекийг 3:0-ээр хожсон. ДАШТ-нд Колумбийн баг хүчирхэг Кот Дивуарчуудыг 2:1-ээр буулган хоёр дахь хожлоо авч хэсгээ хожигдолгүй итгэл төгс тэргүүлж эхэллээ. Хэсгийн сүүлийн учраа болох Японы шигшээтэй ирэх мягмар гарагийн шөнө буюу 25-ны 04.00 цагаас тоглоно. Харин Зааны ясан эргийн шигшээ багийн хувьд нэг хожил, нэг хожигдолтой тэмцээнийг үргэлжлүүлж байна. Өмнөх тоглолтдоо Японыг хожиж чадсан тэдний хувьд үлдсэн тоглолт болох Грекийг "аргалчихад" л хэсгээсээ гарч дараагийн шатанд шалгарах боломжтой юм. Тиймээс Кот Дивуарчуудад боломж бий. Харин хэсгээсээ хоёроор гарч чадсанаар тэдний хувьд D хэсгээс нэгээр гарсан багтай учраа таарна. Одоогоор D хэсэгт Англиас бусад багууд болох Итали, Уругвай, Коста Рикагийн шигшээ 3 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байгаа.

 


 


Колумбийн баг ялалт байгуулав   
Үзсэн: 1228 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй