Шууд Chart

Резидентын шалгалтыг бүрэн цахимжууллаа

2022-09-27 10:24:52

Үндсэн мэргэшлийн сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Шалгалтыг танхимд цахим хэлбэрээр авсан бөгөөд шалгуулагч шалгалт дуусмагц өөрийн дүнг харж байгаа юм. Шалгалтын системийг нэвтрүүлснээр шалгалт ил тод, хүнээс хамааралгүй, шударга нээлттэй явагдаж, мэргэшлийн шалгалтад тэнцсэн дүнгийн мэдээлэл автоматаар бүртгэгдэх давуу тал бий болсон юм. Тус шалгалтыг таблет төхөөрөмж ашиглан явуулсан бөгөөд шалгалтын өмнө техникийн саатал болон программ гацах асуудал гаргахгүй үүднээс мэдээллийн аюулгүй байдал, хөгжүүлэлтэд онцгой анхаарал хандуулан ажилласан. Шалгалтын дүн төвийн www.hdc.gov.mn цахим хуудсанд шууд байршиж байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Резидентын шалгалтыг бүрэн цахимжууллаа  
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй