Шууд Chart

“Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо

2023-09-08 12:03:20

Монголын архитекторуудын эвлэл, "Хархорум" хотын бүтээн байгуулалт хариуцсан захиргаа, МСНЭ хамтран "Хархорум" хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлгийг есдүгээр сарын 7-ны өдөр зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсны үнэт өвийг бэхжүүлэх зорилгоор Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлигийг 2022 оны 12 дугаар сард гаргасан.  Зарлигийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газар холбогдох тогтоол, шийдвэрийг  гаргаж, Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг 2023 оны гуравдугаар сард байгуулсан.

Өчигдөр болсон хэлэлцүүлгийн үеэр "Хархорум" хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж "Шинэ Хархорум" хотын төлөвлөлтийн талаар танилцуулга хийсэн юм. 

Уг хэлэлцүүлэгт "Хархорум" хотын төлөвлөлтийг боловсруулахдаа Монгол Улсын засаг, захиргаа, түүх, соёл, аялал жуулчлал, эрүүл мэндийн үйлчилгээ, олон улсын харилцаа, өндөр технологийн үйлдвэрлэлийн төв байхаар үзэл баримтлалдаа тулгуурлажээ. Тодруулбал, "Хархорум" хот нь Өвөрхангай, Архангай аймгийн нутгийг хамрах бөгөөд 500 мянган хүнтэй, суурьшлын бүсийн 50 хувь нь ногоон байгууламж, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээ 70 хувь байхаар төлөвлөж буйгаа танилцууллаа.

Мөн гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулах, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах дэд бүтцийг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд бие даасан, орчин үеийн ухаалаг хотыг байгуулахаар үзэл баримтлалд тусгаад буй.


“Хархорум” хотын төлөвлөлтийн үзэл баримтлалын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 2735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-09-10 07:44
ug ni ih l saihan tolowlogdson baigaa ym bn ygad hunee 500 han mynga gsen ym bee
Зочин [127.0.0.xxx] 2023-09-09 15:41
Энэ үнэхээр нүдээ олсон ажил байнаа.. Амжилт хүсье. Эх орон маань одоо л хөгжинө дөө
Зочин [127.0.0.xxx] 2023-09-08 23:03
Хэзээ байгуулагдах вэ

Бидэнтэй нэгдээрэй