Шууд Chart

“Уур амьсгалын өөрчлөлтийн газрын доройтол, цөлжилтийг бууруулах замаар сааруулах нь” сэдэвт хамтарсан хэлэлцүүлэг боллоо

2023-12-05 16:19:47

НҮБ-ын УАӨ-ийн суурь конвенцын Талуудын 28-р Бага хурлын үеэр БОАЖЯ, АНУ-ын Жорж Вашигтоны Их сургуультай дээрх сэдвийн дор хамтарсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус олон талт хэлэлцүүлгийг нээж БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлсэн ба тэрээр "Бид хамтдаа уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад инновац, технологиор дамжуулан нутагшуулах замаар газрын доройтол, цөлжилттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Үүний зэрэгцээ Монгол Улс нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, жендерийн тэнцвэрт байдал, нийгэмд хүртээмжтэй байх асуудлыг чухалчилж байна" гэв.
 
Хэлэлцүүлэгт дараах сэдвээр илтгэл тавив:
 
- “Тэрбум мод”, “Хүнсний аюулгүй байдал” санаачилгаар уур амьсгалын нөлөөллийг шийдвэрлэх нь" сэдвээр МУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү,
- “Газрын доройтлын талаарх Их20-ийн платформоор дамжуулан уур амьсгалын үйл ажиллагааг сайжруулах” сэдвээр "Их20"-ийн Даян дэлхийн газрын санаачилгыг зохицуулах албаны төлөөлөл,
- “Уур амьсгалын өөрчлөлт ба цөлжилтийн хоорондын уялдаа холбоо” сэдвээр НҮБ-ын Цөлжилт, газрын доройтолтой тэмцэх конвенцын газраас илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо.
 
Түүнчлэн АНУ-ын Жорж Вашингтоны Их Сургуулийн Проф. Вера Куклина Монгол Улсад хэрэгжүүлж байгаа уур амьсгалын өөрчлөлт, цэвдгийн судалгаа, цаатан нүүдэлчдийн талаарх судалгааны ажлаа танилцууллаа. Хэлэлцүүлэгт 10 гаруй Улсын төлөөлөл оролцов.
 
Эх сурвалж: БОАЖЯ

 


“Уур амьсгалын өөрчлөлтийн газрын доройтол, цөлжилтийг бууруулах замаар сааруулах нь” сэдэвт хамтарсан хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй