Шууд Chart

Ази Номхон далайн бүсийн өрсөлдөөний дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна

2023-12-07 14:55:42

Ази Номхон далайн бүсийн Өрсөлдөөний байгууллагын дээд хэмжээний уулзалт, хурал Франц улсын нийслэл Парис хотноо /#OECD/ зохион байгуулагдаж байна. Уг хуралд Монгол Улсаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга С.Ням-Эрдэнэ, Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Д.Мөнхжаргал, Элчин сайдын яамны Гуравдугаар нарийн бичгийн дарга Н.Хонгор, франц дахь залуучуудын төлөөлөл, контент бүтээгч Б.Түшиг нар оролцож байна.
 
Энэ удаагийн дээд хэмжээний хурлын гол зорилго нь өрсөлдөөний асуудлаар дэлхийн энх тайван, найрсаг харилцааг хэрхэн эрхэмлэх, өрсөлдөөний өнөөгийн нөхцөл байдал, байгальд хор хөнөөл учруулж буй бүтээгдэхүүн үйлчилгээг өрсөлдөөний замаар хэрхэн шийдвэрлэх, байгальд ээлтэй ажил үйлчилгээг дэмжих, ногоон стандартыг нэвтрүүлэх, Улс орнуудад өрсөлдөөний тулгамдаж буй асуудал, сайн туршлага, анхаарах ёстой жишээ баримтуудыг ярилцаж байна.
 
Монгол Улсын төлөөлөгчид дээд хэмжээний хурлын төгсгөлд Австралийн өрсөлдөөн, хэрэглэгчийн холбооны төлөөлөгчдийн гаргасан санал, урилгын дагуу 2 талын уулзалт хийх, Мөн Япон, Солонгос, улсын төлөөлөгчидтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байна.
 
Эх сурвалж: ШӨХТГ

 


Ази Номхон далайн бүсийн өрсөлдөөний дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын төлөөлөгчид оролцож байна  
Үзсэн: 712 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй