Шууд Chart

“Хангарди” ширээний теннисний өдөрлөг болж байна

2025-04-23 15:59:18

2015 оноос эхлэн жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн ширээний теннисний өдөр” болгон дэлхий даяар тэмдэглэж ирсэн.

Энэ хүрээнд НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын ширээний теннисний холбоо хамтран “Хангарди” ширээний теннисний өдөрлөгийг зохион байгуулж байна.

Иргэдийг биеийн тамир, спортоор хичээллэх орчин нөхцөл бүрдүүлэх, эрүүл чийрэг, идэвхтэй хөдөлгөөнөөр хүүхэд, залуусын бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй уг өдөрлөг Д.Сүхбаатарын талбайн асарт үргэлжилж байна.

Уг өдөрлөг өнөөдөр 19:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Өдөрлөгөөр хүүхдийн нөхөрсөг тэмцээн, ахмадын тэмцээн, сонирхогчдын дундах тэмцээн болж байна.

Мөн Монгол Улсын баг тамирчид БНХАУ-ын тамирчидтай нөхөрсөг тоглолт хийнэ.


“Хангарди” ширээний теннисний өдөрлөг болж байна  
Үзсэн: 412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй