
Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен” тэмцээний сонгомол бөхийн 97 кг-ын жинд Кыргызстаны бөх, “Парис-2024” олимпын наадмын хүрэлтэй, Азийн АШТ-ий иж бүрэн медальтай Узер Жузупбеков түрүүлж, Энэтхэгийн тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальтай Нитеш Нитеш үзүүрлэлээ.
Энэ жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Азийн АШТ болон Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Г.Ганхуяг, залуучуудын ДАШТ-ий хүрэлтэй Б.Бат-Эрдэнэ нар оноолт таарч, хүч сорив. Энэ барилдаанд Г.Ганхуяг 9:7 оноогоор өрсөлдөгчөө буулган авснаар ийнхүү Монголын багийн гурав дахь медалийг атгалаа.
Г.Ганхуяг үдээс өмнөх барилдаанд “Парис-2024” олимпын наадмын хүрэл медальтай Узер Жузупбековтой тэнцүүхэн өрсөлдөж, эхэлж зургаан оноо аван тэргүүлж явсан ч эцэст нь 10:6-гаар ялагдсан юм.
97 кг-ын дүн:
- Узер Жузупбеков (Кыргызстан)
- Нитеш Нитеш (Энэтхэг)
- Г.Ганхуяг (Монгол)
Сонгомол бөхийн дэлхийн чансааны тэмцээнээс Г.Ганхуяг хүрэл медаль хүртлээ | ||
Үзсэн: 234 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.