Шууд Chart

Үндэсний их баяр наадмын шагайн харваа амжилттай үргэлжилж байна

2025-07-11 09:22:52

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд өргөн дэлгэр тэмдэглэгдэж байна.

Энэ түүхэн ойд зориулсан баяр наадмын хөтөлбөрийн хүрээнд шагайн харвааны насанд хүрэгчдийн багийн харваа долоодугаар сарын 9-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн сурын талбайд эхэлсэн бөгөөд тэмцээн улс даяар шилдгүүдээ нэгтгэсэн өрсөлдөөнтэй, сонирхолтой уур амьсгалд үргэлжилж байна.

 

 


Үндэсний их баяр наадмын шагайн харваа амжилттай үргэлжилж байна  
Үзсэн: 185 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй