
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харвааны шилдгүүд тодорч, шинэ мэргэн төрлөө.
Энэ жилийн баяр наадмын урианхай сурын харваанд 360 харваач оролцсоноос шилдэг таван харваачийн нэрс тодорлоо. Урианхай сурын харваанд эрэгтэй харваач харвадагаараа онцлог. Хоёр өдөр болсон харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Х.Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлж, урианхай сумын улсын мэргэн цолны болзол хангажээ.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Х.Мягмаржав Урианхай сурын харваанд түрүүлж, улсын мэргэн цолны болзол хангажээ | ||
Үзсэн: 136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.