Нийслэлийн 120.000 гаруй айлын угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирж буй мэдээллийг Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв хянаж, угаарын хий ялгарсан тохиолдол бүрт сэрэмжлүүлэг зөвлөгөө өгч ажилладаг.
Иргэд утаа болон угаарыг ялгахгүй байгаа талаар тус төвийн операторууд хэлж байна.
Хүчилтөрөгч дутмаг орчинд дутуу шаталтаас болж үүсдэг зүйлийг угаар гэж нэрлэдэг. Ямар ч өнгө, үнэргүй. Иргэдэд гэрт нь угаарын хий ялгарсан талаар мэдээлэл өгөөд залгахаар манайд юу ч үнэртэхгүй байна, утаа гаргаагүй, байн байн битгий залгаад бай гэж хэлэх тохиолдол гардаг аж.
Агаар сэлгэлт хийгээгүй, битүү орчинд хүн угаартах эрсдэлтэй байдаг.
Тийм болохоор яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна.
Мөн угаарын хий ялгарч, төхөөрөмж дуугарвал төхөөрөмжийг дуугарахаа болитол агаар сэлгэх нь чухал юм.

| Яндан зуухыг тогтмол хөөлөх, зуухны ам тагийг сайтар хаах, гал түлэхдээ сойлтоо хаахгүй байхыг зөвлөж байна | ||
| Үзсэн: 167 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.