Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн

2016-10-09 16:40:30

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна.

2016 оны аравдугаар сарын 9-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт: 3 хэм дулаан, 20 цагт: 1 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт 15 цагт : 3 хэм  дулаан, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны аравдугаар сарын 9-ны 20 цагаас аравдугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10  хэм дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 хэм хүйтэн, өдөртөө 5-7 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 хэм хүйтэн, өдөртөө 1-3 хэм дулаан  байна.


2016 оны аравдугаар сарын 10-нөөс аравдугаар сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

13-14-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14-нд баруун аймгуудын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [146.185.28.xxx] 2016-10-09 17:48
Зөв шүү

Бидэнтэй нэгдээрэй