
Монголын Үндэсний Олон Нийтийн радио телевизэд орчуулагч сонгон шалгаруулж авна
Тавигдах шаардлага:
- Орчуулагчийн мэргэжилтэй, гадаад хэлний чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай
- Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай, бусад гадаад хэлийг эзэмшсэн байх
- Албан бичиг орчуулах туршлагатай /гэрээ хэлцэл, хамтын ажиллагааны санамж бичиг гэх мэт/
- Синхрон болон дагасан орчуулга хийх чадварыг бүрэн эзэмшсэн
- Багаар ажиллах, ачаалал даах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай
Бүрдүүлэх материал:
- Дэлгэрэнгүй анкет/mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт
- 3 хувь цээж зураг
- Нийгмийн даатгалын дэвтэр нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 17-ны 15:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг
Хувьсгалчдын зам-3
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз
Хүний нөөцийн алба
Утас: 325802
МҮОНРТ-д орчуулагч сонгон шалгаруулж авна | ||
Үзсэн: 1296 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.