
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна.
8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно.
Салхи 8-нд Алтайн салбар уулсаар, 9, 10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 10-нд төвийн нутгийн хойд хэсгээр, 11-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна | ||
Үзсэн: 745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.