Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2018-10-04 09:04:30

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний цас орж, Булган, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар, 5-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 10-р сарын 03-ны 16-22 цаг хүртэлх цаг агаарын мэдээ: Цэлмэг. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 17 цагт 17-19 хэм, 20 цагт 10-12 хэм дулаан байна.


2018 оны 10 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, төв болон говийн аймгуудын зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, зүүн аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 18-23 хэм, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсэг болон Туул голын хөндийгөөр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 13-15 хэм дулаан байна.


2018 оны 10 дугаар сарын 05-наас 10 дугаар сарын 09-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

5-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7, 8-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 5-нд нутгийн зүүн хагаст, 6-7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна. 7-ноос нутгийн баруун хэсгээр өдөртөө бага зэрэг дулаарна. 

 


Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй