Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан

2018-11-10 07:19:55

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногтоо ихэнх нутгаар цас орохгүй, шөнөдөө хүйтэн байна.

2018 оны 11 дүгээр сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгаар 3-8 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 2-4 хэм дулаан байна.

2018 оны 11 дүгээр сарын 11-нээс 11 дүгээр сарын 15-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 14-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, 12-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 12-нд баруун аймгуудын нутгаар цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.


Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан  
Үзсэн: 1822 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй