Шууд Chart

“Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэг маргааш болно

2022-12-01 15:29:22

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний 10 жилд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай хөгжлийн хөтөлбөр бол “Шинэ сэргэлтийн бодлого” юм. Энэхүү бодлогод шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхан, эрдэмтэн, судлаачдын оролцооны талаарх “Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэг маргааш болно.

Үндэсний хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” илтгэл, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” илтгэлийг тус бүр тавина.

Мөн бодлого боловсруулагчид, шинжлэх ухааны салбарынхан “Аж үйлдвэрийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Боомтын сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-д шинжлэх ухаан, хувийн хэвшлийн салбарынхны оролцооны талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэ үеэр “Үндэсний инновацийн шагнал”, “Эрдэм шинжилгээний шилдэг бүтээл”-ийн шагнал, “Залуу судлаачдын грант” шагнал олгоно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


“Шинэ сэргэлтийн бодлого-шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлэг маргааш болно  
Үзсэн: 492 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй