
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 25/01 тогтоолоор баталсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалт”-д багтсан “Лаг хатааж, шатаах байгууламж” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Уг төсөл нь байгаль орчин, нийгмийн үр өгөөжтэй шийдэл бөгөөд Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, үнэрийн болон дуу чимээний бохирдлыг хязгаарлах, мөн Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээ, “ногоон хөгжлийн бодлого”-ын хэрэгжилтэд нийцсэн, шинэ техник технологийг нэвтрүүлэх зорилготой. Мөн өнөөдрийг хүртэл хуримтлагдсан лагийг устгах төдийгүй цаашдын өсөх лагийг тогтвортой, үр ашигтай байдлаар боловсруулах боломжийг бүрдүүлнэ.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 18.1, 22.4, Засгийн газрын 2024 оны 210 дугаар тогтоолоор баталсан “Түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийх журам”-ын 2.2-т заасан мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг монгол хэл дээр хүлээн авна.
Төслийн саналаа 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 17:00 цаг хүртэл заасан маягтын дагуу доорх хаягаар ирүүлнэ үү.
Хаана: “Улаанбаатар Түншлэл Төв” ХХК-д
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Нийслэлийн өмчийн I байр, Соёлын Төв Өргөө, Б корпус, 3 давхар, 303 тоот
Утас: 976 70110071
Цахим хаяг: ppp@ulaanbaatar.mn
Нэмэлт мэдээллийг дээрх цахим хаяг болон утсаар хандаж авна уу.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаарх холбогдох хууль, журмын холбоос:
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532629445571
https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355924706121&showType=1
“Лаг хатааж, шатаах байгууламж” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 126 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.