
Хан-Уул дүүргийн 19, 20 дугаар хороо, Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл буюу Яармагийн гүүр даваад “МСМ Групп” ХХК-иас урагшаа эргээд Яармагийн гүүрнээс Зайсан чиглэл рүү явдаг явган болон дугуйн замын хажуу талаар, Туул голын далангийн хойгуур 3.6 км авто зам шинээр барихаар төлөвлөлтийн ажлыг эхлүүлээд байсан.
Гэвч иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу тус ажлыг зогсоож байгаа талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээллээ.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барихаар төлөвлөсөн. Энэ зам нь явган болон дугуйн замд ойртохгүйгээр хойд талаар нь төлөвлөгдөж байсан. Зураг төслийн ажил хараахан эхлээгүй байсан. Гэвч ХУД-ийн оршин суугчдын хүсэлтээр төлөвлөлтийн шатандаа явж байсан уг ажлыг зогсоож байна” гэлээ.
Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөвлөлтийг зогсоолоо | ||
Үзсэн: 119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.