Шууд Chart

"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу 2 эгнээтэй холбоос зам барина

2025-10-01 09:12:57

Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, "Рапид Хурд" хорооллын зүүн талд "Хүннү 2222" хороолол болон "Ривер гарден" хотхон руу чиглэсэн хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина.

Тус авто замыг ашиглалтад оруулснаар Махатма Гандигийн гудамжнаас урагш Нийслэл хүрээ өргөн чөлөө хүртэл саадгүй зорчих, төв замын ачааллаас хуваалцах боломж бүрдэх юм.

Энэ хүрээнд авто замын трасст өртсөн хотхон, хорооллын СӨХ-д болон ААН-үүдтэй зөвшилцөөд байна. 

Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Тухайн орчимд оргил ачааллын үеэр маш их түгжрэл үүсдэг. Иймд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийтийн эрх ашгийг хангах зорилгоор "Рапид хурд" хороолол - "Орчид парк" - "Хүннү 2222" хороолол - "Ривер гарден" хотхон хүртэл хоёр эгнээ бүхий холбоос авто зам барина. Өнөөдрийн байдлаар тус холбоос замд өртөж буй хотхон, хорооллын сууц өмчлөгчдийн холбоодтой зөвшилцсөн. Мөн авто зам барихтай холбоотойгоор хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс ерөнхий боловсролын 130 дугаар сургууль орчимд стандартын дагуу хурд сааруулагчийг байршуулна” гэв.


"Рапид Хурд" хорооллын зүүн талаас урагш "Ривер гарден" хотхон руу 2 эгнээтэй холбоос зам барина  
Үзсэн: 136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй