Шууд Chart

Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ

2025-10-01 17:12:55

СХД-ийн 19 дүгээр хороо, Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээлэл өгөв. 

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр “Батлан хамгаалах яамны захиалгаар 2019 онд тус 1.7 км замыг барьсан. Уг авто замыг барьж гүйцэтгэснээс хойш маш их хэмжээний эвдрэл гэмтэл гарсан тул хамтран ажиллаж, засвар хийх шаардлагатай талаар удаа дараа өргөдөл гаргасан боловч хариу ирүүлээгүй. Бид иргэдийн санал гомдлын дагуу байршилд ирээд ажиллахад уулын ус ихээр бууж, халиа тошин үүсэх нь замын эвдрэлд нөлөөлж байсан.  Уг замд нөхөөс хийвэл буцаад хурдан эвдрэл үүсэх тул ирэх онд суурийг хүчитгэж, уулын ус зайлуулах шуудууг хамтад нь хийхээр төвлөж байна” гэв.   


Санзайн эцсээс Багабаян чиглэлийн 1.7 км авто замыг шинэчилнэ  
Үзсэн: 147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй