
Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвөл хагас коксон шахмал түлшийг галлагаандаа хэрэглэнэ.
Тэгвэл энэхүү хагас коксон шахмал түлшийг Монгол Улсын болон олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцсэнийг гэрчлэх “Тохирлын гэрчилгээ”-г холбогдох байгууллагаас олголоо.
Энэхүү гэрчилгээ нь тухайн бүтээгдэхүүн олон улсын болоод дотоодын стандарт, техникийн шаардлагад нийцэж байгааг баталгаажуулдаг баримт бичиг юм.
Өөрөөр хэлбэл, энэ гэрчилгээ нь хэрэглэгч тухайн түлшийг хэрэглэхэд аюулгүй гэдгийг баталгаажуулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд эрсдэлгүй болохыг нотолж буй.
“Тохирлын гэрчилгээ”-г Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа итгэмжлэгдсэн лабораториудын шинжилгээний дүн, тайланг үндэслэн олгодог.
Хагас коксон шахмал түлш тохирлын гэрчилгээтэй боллоо | ||
Үзсэн: 225 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.