Шууд Chart

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа

2025-10-07 10:02:39

Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмөр /ролик/-ийг суурилууллаа.

Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтцийн нэг болох энэхүү эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах бөгөөд тус чиглэлд нийт 19 тулгуур багана суурилуулахаас одоогийн байдлаар зургаан тулгуур багана босгоод байна. 

Мөн буудлын дэргэд кабин байрлуулах гаражийн барилгын ажил хийгдэж, одоогоор суурь, бетон цутгалтын ажил 8 хувьтай үргэлжилж байна. Энэхүү төслийн бүтээн байгуулалтад Францын Пома группийн инженерүүд ахалж, “Моннис инженеринг” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм. 

Дүүжин замын тээвэр төслийн бетон цутгалтын ажлыг 10 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгаж, мөн 11 дүгээр сард нийт 19 тулгуур цамхагийг бүрэн суурилуулахаар төлөвлөсөн. Харин 2026 оны нэгдүгээр сараас сантехник, халаалтын систем, агааржуулалт, хүлээн авах барилгуудын дотор засал, холбоо дохиоллын ажлуудыг эхлүүлнэ.

“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-аас төслийн гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавин ажиллаж буй бөгөөд гүйцэтгэгч талтай өдөр бүр бүтээн байгуулалтын явцыг зөвшилцөн, төслийг шуурхай хэрэгжүүлэхээр ажиллаж байна.  


Дүүжин замын тээвэр төслийн Яармаг дахь буудлын эргэлтийн зам төмрийг суурилууллаа  
Үзсэн: 158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй