
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын гурван давхар барилгын их засварын ажил дууслаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн энэхүү засвар нь нийт 662.86 м.кв талбайг хамарсан. Өрөө тасалгаануудад хана, тааз, гэрэлтүүлэг, шал болон бусад засвар шинэчлэлтийн ажлууд хийгдлээ. Мөн хяналтын карт уншигч бүхий нэвтрэх хаалт, хүлээлгийн сандал, шилэн хорго, хаалга зэрэг тоноглолыг шинээр суурилуулсан юм.
Засварын ажлыг “Топ универсал констракшн” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын их засварын ажил дууслаа | ||
Үзсэн: 228 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.