Шууд Chart

Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина

2025-11-10 12:30:37

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хөрсний ус, үерийн хамгаалалтын барилга байгууламжийн төслүүдийн талаар хэлэлцэв. Нийслэлийн 9 байршилд 102.72 км үерийн хамгаалалтын далан барина. Уг төслийн ТЭЗҮ болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ боловсруулж байна. Уг төслийг 2028 он хүртэл хэрэгжүүлнэ. 

Тодруулбал,

  • Улиастай голын үерийн хамгаалалтын барилга байгууламж
  • Сэлбэ голын үерийн хамгаалалтын барилга байгууламж /Дамбын гүүрнээс шарга морьтын гүүр/
  • Дарь-Эхийн үерийн хамгаалалтын суваг
  • БЗД-ийн 11-р хорооны үерийн хамгаалалтын суваг /Ургах наран/
  • Хужирбулангийн үерийн хамгаалалтын суваг
  • Био-Сонгино-Туулын үерийн хамгаалалтын байгууламж
  • Тахилтын үерийн хамгаалалтын суваг
  • Толгойт гол, Зүүн салааны үерийн хамгаалалтын суваг
  • Борооны усны төв магистраль шугам /Зүүн бүс/ гэсэн есөн байршилд хэрэгжүүлэх юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолой угсраад байна. Харин ирэх онд ус их тогтдог байршлуудад нийт 30 км борооны ус зайлуулах шугам угсарна. Мөн ирэх оноос нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барих ажлыг эхлүүлнэ. 2028 он хүртэл нийт 102 км далан барина. Үерийн барилга байгууламжтай холбоотой эдгээр төслийг хэрэгжүүлж, үерийн эрсдэлийг бууруулна. Мөн эдгээр төсөл хэрэгжсэнээр хотын эко систем тэнцвэржиж, голын урсац тогтворжино” гэдгийг хэлж байв. 

 Ташрамд, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарсан бол 2025 онд 10 байршилд 16 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар найман байршилд 8.6 км авто замын борооны ус зайлуулах шугам хоолойг угсраад байна.

  • БГД-ийн 4-р хороо, Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил /он дамжин хэрэгжинэ/
  • ХУД-ийн 15-р хороо, “Энхтайваны гүүр"-ний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
  • БГД-ийн 5-р хороо, Алтай хотхоны 14-р байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил
  • БГД-ийн 24, 26-р хороо Энгельсийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажлын зураг төсөл
  • ХУД-ийн 3-р хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын ажил
  • ЧД-ийн 2-р хороо, Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам
  • ХУД-ийн 3, 5-р хороо, Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугамын ажил /он дамжин хэрэгжинэ/
  • СХД, Драгон орчим
  • БЗД-ийн Нарт хотхон, Нарантуул захын зүүн талд

  • БГД, Гандан орчимд борооны ус зайлуулах шугам угсарлаа. 

Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина  
Үзсэн: 173 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. ADITY [127.0.0.xxx] 2 цаг 39 минутын өмнө
Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь $780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа

Бидэнтэй нэгдээрэй