Шууд Chart

405 266 ширхэг хувьцаа арилжжээ

2018-03-30 17:15:53

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр I, II, III ангиллын 26 хувьцаат компанийн 405,266 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бүтээлч Үйлс" (BLC+15.00%) болон "Багануур" (BAN+12.04%) компаниудын  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хөх Ган" (HGN-10.00%)  болон "Улсын Их Дэлгүүр" (UID- 4.31%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хувьцааны багцын арилжаагаар 165,100 ширхэг үнэт цаасыг 3.0 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр "TOP 20" индекс 21021.83 нэгж болж 0.25 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,587,373,384,900 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.      
                              
                                                                     

    МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


405 266 ширхэг хувьцаа арилжжээ  
Үзсэн: 1354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй