Хөвсгөл нуурын экосистемийг хамгаалах хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан олон ажлууд Хөвсгөл нуур орчимд хэрэгжиж байна. Энэ жил Хөвсгөл нуурт "Хөх сувд" зохион байгуулагдах болсонтой холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулан зохих шийдвэрүүдийг гаргахаар ажиллаж байна. Тухайлбал:
-Нуурын мөсөн дээр машин, техник зогсоохгүй.
-Машин зогсох талбайг тусгайчлан өөр газар бэлдэх.
-Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан (био 00 г.м) зохион байгуулалтыг хийнэ гэж БОАЖЯ-наас мэдээллээ.

| "Мөсний баяр"-аар Хөвсгөл нууран дээр машин, техник зогсоохгүй | ||
| Үзсэн: 1320 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.