
Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга таны амрыг айлтгая.
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хөтөлбөрт 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тантай цаг үеийн асуудлаар ярилцлага нэвтрүүлэг бэлтгэн үзэгч, олон нийтэд хүргэхээр төлөвлөн ажилласан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга таны оролцсон нэвтрүүлгийг дууны шаардлага хангахгүй эфирт нэвтрүүлж, техникийн алдаа гаргасанд хичээнгүйлэн хүлцэл өчье.
Тухайн нэвтрүүлгийн бичлэгийг эвлүүлэх явцад дууны замыг буруу сонгож, хариуцлагатай нэвтрүүлэгт мэргэжлийн алдаа гаргасан ажилтныхаа өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч таниас болон үзэгч, олон нийтээсээ дахин уучлал хүсэж, техникийн алдааг засан 2018 оны 10 дугаар сарын 16-ны 21:05 цагт давтан нэвтрүүлэх болсныг уламжилья.
ХҮНДЭТГЭСЭН: МҮОНТ-ИЙН ЗАХИРАЛ Ч.БАТЦЭНГЭЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаас хүлцэл өчье | ||
Үзсэн: 1031 | Mongolian National Broadcaster |