Шууд Chart

"Ковид-19" халдвараас сэргийлэх болон өвдсөн үед хэрэглэх дархлаа дэмжих хүнс

2021-09-21 11:56:33

"Ковид-19" халдвараас сэргийлэх болон өвдсөн үед хэрэглэх дархлаа дэмжих хүнсийг танилцуулъя.  

-Жимс, хүнсний ногоогоор баялаг хоол идээрэй.

-Уургаар баялаг хүнс хэрэглээрэй. (Загас, туранхай мах, өндөг гэх мэт)

-С ба Д аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх нь халдвар эсэргүүцэх чадварыг сайжруулна.

-Өдөрт 30-60 минут идэвхтэй хөдөлгөөн хийж хэвшээрэй.

-Кальц, фосфориор баялаг тослог багатай сүү, цагаан идээг өдөр бүр тогтмол хэрэглээрэй.

-Төмрөөр баялаг хоол хүнс хэрэглээрэй. (Ногоон навчит ногоонууд ч төмрөөр баялаг хүнсэнд ордог)

-Ханасан болон транс тос, чихэр, давс ихтэй хүнсний бүтээгдэхүүнээс татгалзаж, хоол, хүнс сонгохдоо бүтээгдэхүүний шошгоо сайн уншаарай. 

-Ус, бусад шингэнийг тогтмол уугаарай. 


"Ковид-19" халдвараас сэргийлэх болон өвдсөн үед хэрэглэх дархлаа дэмжих хүнс  
Үзсэн: 1727 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй