Шууд Chart

"Тамд өнгөрүүлсэн хүүхэд нас” баримтат кино

2018-12-18 13:07:56

ДЭЛХИЙН ТҮҮХҮҮД цувралын "Тамд өнгөрүүлсэн хүүхэд нас” бүтээл.

Даний Хүүхдийн Байгууллагын Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Lisbeth Zornig Anderson- энэ киноны гол баатар. Түүний бичсэн “Zornig is my middle name” бүтээл нь 2011 оны бэстсэллэр болж байсан бол 2012 онд Даний кино найруулагч, продюсер Мeтте Hoffman бүтээл болох Тамд өнгөрүүлсэн хүүхэд нас баримтат кино 2012 оны Даний шилдэг баримтат кино шагнал хүртсэн юм. Мөн киноны гол баатрын тухай радио хөрөг нэвтрүүлэг нь 2014 оны шилдэг радио бүтээлийн шагналыг хүртэж байсан гээд жил дараалсан амжилт бүтээлээр арвин Андерсон одоо ч дэлхийн хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын төлөө мэдлэг ухаан, оюун санаагаа зориулсаар яваа Даний нийгмийн зүтгэлтэн юм.

Өнгөрсөн 7 хоногийн кино хэлэлцүүлэг “Тогтвортой байдал, тогтвортой бодлого нь хэрхэн хөгжлийн үр үндэс” болдог тухай олон эшт яриа өрнүүлсэн. Харин өнөөдрийн кино хэлэлцүүлгийн сэдэв
“Аав аа ээж ээ хайраа өгөөч…”
Эрхэм ээж аав та бидний үргэлжлэл болсон энхэр нялх үрсээ “ХҮН” болгох Арга, Ухаан чухам юунд оршдог тухай бид өнөө орой тулхтай яриа өрнүүлнэ.

Нийтэлсэн: Yндэсний телевиз

"Тамд өнгөрүүлсэн хүүхэд нас” баримтат кино  
Үзсэн: 594 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй